|
Видео

Шинэ мэдээ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН АХМАДЫН ДАШТ-ЭЭС ДОЛООН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН АХМАДЫН ДАШТ-ЭЭС ДОЛООН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

 

Польш улсын  Валбжих хотноо чөлөөт бөхийн Ахмадын ХVIII дахь ДАШТ тэмцээн эхэллээ. Эхний өдөр В, Е, F ангиллын барилдаан болж манай найман бөх зодогложээ.

"В” ангиллын 58 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Т.Батнасан нэгдүгээр тойрогт оросын бөх Семён Соркомовт 3:4 онооны харьцаагаар дийлдэж хоёрдугаар тойрогт туркийн бөх Эрсен Басартайг 10:0 онооны харьцаагаар хожиж гуравдугаар тойрогт гоц мөргөжээ. Улмаар өрөвдүгээр тойрогт японы бөх Макото Какияакийг цэвэр ялж , тавдугаар тойрогт АНУ-ын бөх Жасон Алан Голдманыг 4:2 онооны харьцаагаар хожиж мөнгөн медаль хүртсэн байна.

69 кг-ын жинд барилдсан Н.Баатар нэгдүгээр тойрогт ӨАБЭУ-ын бөх Андрей Жеймс Патрикийг 10:0, хоёрдугаар тойрогт полшийн бөх Уриж Артур Рафел Бурскийг 11:4 онооны харьцаагаар буулган авчээ. Ингээд мөнгөн медалийн төлөө ХБНГУ-ын бөх Уриж Макаровтай барилдаж 11:15 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд италийн бөх Антонино Каландратай өрсөлдөж 10:0 онооны харьцаагаар буулган авчээ.  

85 кг-ын жинд зодоглосон Д.Ганбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт оросын бөх Сергей Погероловыг 10:0, гуравдугаар тойрогт азербайжаны бөх Ислам Гуляевыг 12:0 онооны харьцаагаар ялсан байна. Улмаар мөнгөн медалийн төлөө молдавын бөх Тудор Енитэй барилдаж 1:4 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд словакийн бөх Генрих Пиетрикийг 2:2 онооны харьцаагаар хожжээ.

Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ХБНГУ-ын бөх Тино Коеллманыг 12:6 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт туркийн бөх Кадир Гурдоглыд 3:4 онооны харьцаагаар дийлджээ. Ингээд дагах барилдаанд польшийн бөх Павел Роман Головиякийг 12:2 онооны харьцаагаар буулган авч хүрэл медалийн төлөө барилдаанд грекийн бөх Димитриос Чалкиясийг хожжээ.

130 кг-ын жинд зодоглосон Ш.Баянмөнх нэгдүгээр тойрогт польшийн бөх Крзостоф Домарусыг 2:0 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт болгарын бөх Андрей Земчанкад цэвэр ялагдсан байна. Гуравдугаар тойрогт туркийн бөх Ядин Халимоглытэй барилдах байсан ч бэртлийн улмаас дэвжээнд гараагүй учир хүрэл медаль дээр буужээ.

"Е” ангиллын 97 кг-ын жинд зодоглосон Ж.Лхагвасүрэн нэгдүгээр тойрогт туркийн бөх Зия Гесенйиг 2:1 онооын харьцаагаар хожиж хоёрдугаар тойрогт польшийн бөх Мирослав Вьечзоркейвичийг цэвэр ялж, гуравдугаар тойрогт италийн бөх Виктор Гараурт 10:0 онооны харьцаагаар ялагдаж мөнгөн медаль хүртжээ.

"F” ангиллын 85 кг-ын жинд зодоглосон Ө.Насанжаргал нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ӨАБНУ-ын бөх Жохан Годлейп Воинтийг 10:0, гуравдугаар тойрогт казахстаны бөх Антолий Векличийг цэвэр ялжээ. Ингээд алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын бөх Антонино Жозе Перазатай барилдаж 3:7 онооны харьцаагаар дийлджээ.

Ийнхүү манай тамирчдаас Т.Батнасан, Д.Ганбат нар ахмадын ДАШТ-ний хошой медальт бөх боллоо.

Эх сурвалж: МЧБХ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • Jackson

  • 2026-09-21
  • Janette

  • 2026-09-21
  • References:


    Wie funktioniert Sofortüberweisung im Casino mapleprimes.com
  • Brandon

  • 2026-09-22
  • Sal

  • 2026-09-22
  • Brook

  • 2026-09-22
  • Maura

  • 2026-09-22
  • Arden

  • 2026-09-22
  • Charley

  • 2026-09-22
  • Domenic

  • 2026-09-23
  • Nicki

  • 2026-09-23
  • Mohammed

  • 2026-09-23
  • Selina

  • 2026-09-23
  • Danilo

  • 2026-09-27
  • Melina

  • 2026-10-02
  • Klaudia

  • 2026-10-04
  • Tobias

  • 2026-10-05
  • Vaughn

  • 2026-10-07
  • Jamey

  • 2026-10-08
  • Guy

  • 2026-10-10
  • Lyn

  • 2026-10-10
  • References:


    Neosurf casino online real money australia dok.kompot.si
  • Rhonda

  • 2026-10-11
  • Delores

  • 2026-10-11
  • Angel

  • 2026-10-11
  • Jean

  • 2026-10-11
  • Kiara

  • 2026-10-17
  • Devin

  • 2026-10-17
  • Zita

  • 2026-10-18
  • Danny

  • 2026-10-18
  • Autumn

  • 2026-10-19
  • Demi

  • 2026-10-19

«
1 2 3
»
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler