|
Видео

Шинэ мэдээ

БНСУ-д галт тэрэгний осол гарчээ

БНСУ-д галт тэрэгний осол гарчээ

 


Өнөөдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотын баруун өмнөд хэсэгт орших Ёнгдынгпугү станцын ойролцоо галт тэрэгний осол гарсан байна. Одоогийн байдлаар тус газарт гарсан ослын улмаас нэгдүгээр шугам дахь өртөөний үйлчилгээг хэсэгчлэн зогсоожээ. Ямар нэгэн зорчигч бэртэж гэмтээгүй аж. Энэхүү осол нь өнөө өглөөний 06:28 цагийн орчимд гарсан бөгөөд нэгдүгээр эгнээнд байрлах экспресс шугамын хоёр чиглэлийн хөдөлгөөнийг зогсоосон гэж метроны операторууд мэдээлсэн байна. Түүнчлэн нэгдүгээр эгнээний галт тэрэг ажиллаж байгаа боловч сааатал гарсан гэв.

Seoul-metro-525-Singil-station-sign-20180915-143836.jpg

Тус галт тэргээр зорчиж байсан 100 орчим зорчигч өөр галт тэрэг рүү шилжин суухын тулд ойролцоох Сингил өртөө, мөн 1-р шугам руу алхжээ. Одоогийн байдлаар энэхүү галт тэрэгний ослын шалтгаан тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: Koreatimes

Э.Мөрөн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler