Видео
Шинэ мэдээ
19-10-2026, 16:28
19-10-2026, 12:41
17-10-2026, 11:52
17-10-2026, 11:09
8-10-2026, 14:35
1-10-2026, 10:24
30-09-2026, 15:25
30-09-2026, 12:44
29-09-2026, 19:06
21-09-2026, 10:50
17-09-2026, 12:19
15-09-2026, 09:44
14-09-2026, 10:32
11-09-2026, 17:40
Залуучуудын ДАШТ-нээс Б.Энхзул мөнгөн медаль хүртлээ
Бөхийн төрлийн 2021 оны залуучуудын чөлөөт бөхийн ДАШТ ОХУ-ын Уфа хотод 4 дэх өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, спортын мастер Батбаатарын Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр өчигдөр шөвгийн наймд өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польш улсын Наталья Валцакыг цэвэр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр тус тус ялсан юм. Тэгвэл өчигдөр шигшээ барилдаанд "Буэнос Айрес-2018” залуучуудын олимпийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт АНУ-ын Эмили Кинг Шилсонд оноогоор цэвэр (0:10) ялагдсанаар үзүүрлэв.


