|
Видео

Шинэ мэдээ

Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртэв

Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртэв

Чөлөөт бөхийн "Аланы” олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 7-8-нд ОХУ-ын Владикавказ хотноо болж, тус тэмцээнд 25 орны 235 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодмом, ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор зургаан тамирчин хүч үзсэнээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр Владикавказын дэвжээнд 57 кг-ын жинд ОХУ-ын Р.Минтуллаевыг 2:2-оор, залуучуудын Азийн аварга Узбекистаны Ж.Туробовыг 10:0-ээр, энэ жилийн Оросын аварга Р.Гамзатовыг 4:1-ээр, ОХУ-ын залуу бөх А.Сабановыг 2:1-ээр ялсан ч алтан медалийн төлөө барилдаанд 2018 оны залуучуудын дэлхийн аварга ОХУ-ын А.Идрисовт 2:5-аар ялагдав. 

Манай бөхчүүдээс 65 кг-д ОУХМ Т.Тулга хоёр ялсан ч шөвгийн наймд Буриадын Даши Шарастепановт цэвэр ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. "Токио-2020” олимпийн наадмын эрхийг авчраад буй түүний хувьд барилдаан таардаггүй буриад залууд гурав дахь удаагаа ялагдаад байна. 74 кг-д ОУХМ З.Сумъяабазар мөн эхний хоёр даваанд ялаад, хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ-ын Ж.Гринд 0:3-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд Оросын Г.Алихмаевт 2:3-аар ялагдлаа.

Сонирхуулахад, Владикавказын дэвжээнд олимп дэлхийн 30-аад медальтан зодоглосон бөгөөд дэлхийн аварга ОХУ-ын Бекхан Гойгереев, Гүржийн Бека Ломтазе, олимпийн медальт Узбекистаны Ихтиор Наврузов, Магомед Ибрагимов, ДАШТ-ий медальт ОХУ-ын Алан Гогаев, Анзор Болтукаев, АНУ-ын Томас Гилман, Ник Гвяздовски, Казахстаны Нурислам Санаев, Словакийн Борис Макоев, Узбекистаны Хасанбой Рахимов нар медальгүй хоцорчээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • Betsey

  • 2026-10-02
  • Thanh

  • 2026-10-03
  • Veta

  • 2026-10-03
  • Bernadette

  • 2026-10-04
  • Leslie

  • 2026-10-04
  • Luke

  • 2026-10-04
  • Florencia

  • 2026-10-04
  • Anita

  • 2026-10-04
  • Kristian

  • 2026-10-04
  • Gene

  • 2026-10-04
  • Sybil

  • 2026-10-06
  • Dolly

  • 2026-10-06
  • Avis

  • 2026-10-08
  • Esmeralda

  • 2026-10-10
  • References:


    Wire transfer casino online real money Australia
    8njy.com
  • Kai

  • 2026-10-10
  • Chas

  • 2026-10-11
  • Theda

  • 2026-10-11
  • Julie

  • 2026-10-17
  • Layne

  • 2026-10-17
  • Carley

  • 2026-10-17
  • Ivan

  • 2026-10-17
  • Dean

  • 2026-10-18
  • References:


    BPay minimum deposit casino 94intr.com
  • Rosaria

  • 2026-10-18
  • Eula

  • 2026-10-19
  • Milton

  • 2026-10-20
  • Maya

  • 2026-10-20
  • Brenna

  • 2026-10-20
  • Kenneth

  • 2026-10-20
  • Micheal

  • 2026-10-21
  • Bill

  • 2026-10-21

«
1 2 3
»
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler