Ирэх сард Украин, АНУ оролцоотой гурван талт хэлэлцээг сэргээхэд ОХУ бэлэн гэв
ОХУ-ын Санкт-Петербург хотноо Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф нарын уулзалт болж өнгөрлөө.
Уг уулзалт гурван цаг орчим үргэлжилж, ОХУ, АНУ, Украины төлөөлөгчдийг оролцуулсан гурван талт хэлэлцээг сэргээх талаар сэдвийг чухалчлан хөндсөн гэж Владимир Путины туслах Юрий Ушаков мэдэгдсэн байна.
“Сөргөлдөөн дууссанны дараа Орос, Украины аюулгүй байдлын системийг бий болгохтой холбоотой гурван талт хэлэлцээг хийхэд зарчмын хувьд бэлэн" хэмээн Ерөнхийлөгч Стив Уиткоффт хэлсэн талаар Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлжээ.
Стив Уиткофф гурван талт хэлэлцээ сэргээх энэхүү саналыг дэмжиж, “энэ шийдвэрийг Ерөнхийлөгч Доналд Трамп тааламжтай хүлээн авах нь гарцаагүй” хэмээн мэдэгдсэн байна.
2026 оны нэгдүгээр сард ОХУ, Украин, АНУ-ын гурван талт хэлэлцээ Абу Даби хотноо зохион байгуулагдаж байсан юм.
Уг хэлэлцээрийн талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр "Бид мэдээлэл авсан. Бидний ойлгосноор, гурван талт уулзалтыг ОХУ дэмжиж байгаа юм байна. Энэ уулзалтыг аль болох хурдан зохион байгуулахыг Америкийн тал санал болгосон. Бид үүнийг дэмжиж байна” хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС, РБК (ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн)

