|
Видео

Шинэ мэдээ

МУГТ Д.Отгонжаргал ДАШТ-ий хошой мөнгөн медальтай болов

МУГТ Д.Отгонжаргал ДАШТ-ий хошой мөнгөн медальтай болов

 

"Белград-2023" ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд манай улаас ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт МУГТ Д.Отгонжаргал өрсөлдсөн юм. Тэрбээр өчигдөр Дэлхийн аваргын хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор, Европын аваргын хошой хүрэл медальт Беларусийн Ксения Станкевичийг 12:1 оноогоор, олимпын хүрэл, Дэлхийн аваргын 2 мөнгө, 1 хүрэл медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор тус тус ялж финалд шалгарсан билээ.

 

Харин манай тамирчин дөнгөж сая алтан медалийн төлөө Япон улсын тамирчин олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга Юи Сүсакид 10:0 оноогоор цэвэр ялагдсан ч, МУГТ Д.Отгонжаргал дэлхийн аваргын хошой мөнгөн медальтай болж, олимпын эрхээ авч чадлаа.

 

"Белград-2023" чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5 дахь өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн финалын барилдаанууд болж ийнхүү өндөрлөлөө.

 

Эмэгтэй 50 кг жингийн медальт байрт:

  1. Юи Сүсаки /Япон/
  2. Долгоржавын Отгонжаргал /Монгол/
  3. Сара Хилдебрандт /АНУ/
  4. Фен Зики /БНХАУ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • Silvia

  • 2026-10-17
  • Luigi

  • 2026-10-18
  • Audrea

  • 2026-10-18
  • Edmund

  • 2026-10-18
  • Klaus

  • 2026-10-18
  • Clark

  • 2026-10-19
  • Rufus

  • 2026-10-20
  • Windy

  • 2026-10-20
  • Lanora

  • 2026-10-20
  • References:


    Online pokies payid jzq5.cn
  • Shantell

  • 2026-10-20
  • Ferne

  • 2026-10-20
  • Taj

  • 2026-10-21
  • Lilia

  • 2026-10-21
  • Margo

  • 2026-10-21
  • Williams

  • 2026-10-22
  • Danny

  • 2026-10-22

«
1 2 3
»
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler