Видео
Шинэ мэдээ
Өчигдөр, 17:13
22-10-2026, 11:19
19-10-2026, 16:28
19-10-2026, 12:41
17-10-2026, 11:52
17-10-2026, 11:09
8-10-2026, 14:35
1-10-2026, 10:24
30-09-2026, 15:25
30-09-2026, 12:44
29-09-2026, 19:06
21-09-2026, 10:50
17-09-2026, 12:19
ОБЕГ: Гэр шатаж, хоёр хүн амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж, хоёр хүн галд өртөж амиа алджээ.
Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 29-ний өдрийн 19:59 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн П-гийн таван ханатай гэр шатаж байсныг унтраасан байна. Тус гал түймэрт П /52 настай, эрэгтэй/-гээс гадна нэр, нас хүйс тодорхойгүй нэг хүн өртөж нас баржээ.

