Видео
Шинэ мэдээ
22-10-2026, 11:19
19-10-2026, 16:28
19-10-2026, 12:41
17-10-2026, 11:52
17-10-2026, 11:09
8-10-2026, 14:35
1-10-2026, 10:24
30-09-2026, 15:25
30-09-2026, 12:44
29-09-2026, 19:06
21-09-2026, 10:50
17-09-2026, 12:19
Намагт шигдэж, осголтын байдалтай байсан эмэгтэйг аварчээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт намагт нэг хүн шигдсэн тухай дуудлага өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход "Дунд намаг" гэх газраас хойд зүгт 2 км-т 25 настай эмэгтэй Э намагт шигдсэн, осголтын байдалтай байсныг аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн талаар албаныхан мэдээллээ.

