|
Видео

Шинэ мэдээ

БНХАУ-д бүрэн роботжсон зочид буудал нээгдэнэ

БНХАУ-д бүрэн роботжсон зочид буудал нээгдэнэ

 

Хятадын “Pudu Robotics” компани Шэньжэнь-Жоншань гүүр дагуу байрладаг хиймэл арал дээр бүрэн роботжсон зочид буудал барих төсөл хэрэгжүүлж байна.

Тус зочид буудал анхны зочдоо 2027 онд хүлээн авч эхлэх ба 2030 он гэхэд үйлчилгээ нь бүрэн автоматажсан буюу зөвхөн роботууд үйлчилгээ үзүүлэх аж.

Ингэхдээ автомат системийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 2026 оноос эхлэн зочид буудалд зарим үйлчилгээг роботуудад даатгаж эхлэх ба эхний үе шатад зарим үйлчилгээг хүмүүс гүйцэтгэх аж.

Төслийн дагуу FlashBot системээр зочид хоол, ундаа захиалж, роботууд өрөөнд нь хүргэж өгнө. Үйлчилгээнд Pudu Robotics роботууд ашиглахаар төлөвлөжээ. PUDU T300 загвар нь 300 кг хүртэлх ачаа зөөх чадвартай бол CC1 Pro болон MT1 загварууд өрөөний болон орчны цэвэрлэгээг хариуцна. BellaBot Pro робот зочдыг кофегоор дайлах бол KettyBot Pro робот зөөгчийн үүрэг гүйцэтгэнэ.

Тус компани мөн хиймэл оюуны өөрийн загварыг боловсруулаад байгаа бөгөөд энэ нь зочид буудлын дэд бүтцийн төв удирдлагыг хангах юм. “Pudu Robotics” компанийн мэдэгдсэнээр, эл систем нь ресепшн роботуудад зочдын үг, хөдөлгөөнийг таних, үйлчилгээний роботуудад хүргэлтийн хамгийн богино замыг сонгох, цэвэрлэгээний роботуудад бодит цагийн горимд тухайн орчинд зохицох боломж олгох юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler