|
Видео

Шинэ мэдээ

Г.Дамдинням: QR кодоор оочер дугаар, цагаа захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжинэ

Г.Дамдинням: QR кодоор оочер дугаар, цагаа захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжинэ

 

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд болсон. 

Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахуун түгээх станцын оочер дугаарлалтыг багасгах үүднээс утсаараа цаг захиалдаг болох шийдлийг танилцуулжээ. 

Тэрбээр "Хүнд цаг үеийг бид хэрэлдэж муудаж биш ойлгож хүлээн авч эвлэж давж гарах ёстой. Ашигт малтмал газрын тосны газарт хийгдэж буй цахим системийг хурдан хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй юм байна. Мөн түүнээс гадна түгээгчгүйгээр QR кодоор оочер дугаар, цагаа захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжих бэлтгэл ажил хийгдэж байгаа. 

Аж ахуйн нэгжүүд бэлтгэл ажил руугаа орно биз. Аппликэйшнээр цагаа захиалаад шатахуун аваад явдаг болно. Дэмий очоод зогсоод байдаггүй хуваарь руу шилжмээр байна. 

Эрүүл мэндийн систем оочерлоод бужигнаад эмнэлэг дээр зогсдог байсан бол цагаа аваад явдаг болчихлоо. Үүнтэй ижил шатахуунаа ухаалаг шийдлээр хийх ёстой. Шатахууны хомсдол Америк Иран, ОХУ Украины нөхцөл байдал сайжиртал хэзээ бол хэзээ давтагдах магадлалтай. 

 Бид энэ удаагийн хүндрэлийг даваад гарч байна. Удахгүй тайван байдалд шилжүүлэхийн төлөө манай албаныхан ажиллаж байна" гэв. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler