|
Видео

Шинэ мэдээ

Улаанбаатарт 29 хэм дулаан байна

Малчид, ард иргэдийн анхааралд:

Маргааш нутгийн төв хэсгээр салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

 

 
06 дугаар сарын 26-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс баруун хойш эргэж  секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгийн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө сэрүүсч 16-21 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус,  бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Үдээс хойш нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө Хэнтийн хойд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Шөнөдөө 13-15  градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж өдөртөө секундэд 7-12 метр, зарим үед секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

2015 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 01-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

    27-нд баруун зүгийн нутгийн баруун, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр,      28-30-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-нд говь талын нутгаар, 30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • Jackson

  • 2026-10-11
  • Chau

  • 2026-10-17
  • Isidra

  • 2026-10-17
  • Ella

  • 2026-10-17
  • Harley

  • 2026-10-17
  • Noella

  • 2026-10-18
  • Ila

  • 2026-10-18
  • Carmine

  • 2026-10-18
  • Linda

  • 2026-10-19
  • Josette

  • 2026-10-20
  • References:


    Wire transfer gambling Australia xbymw.com
  • Vivien

  • 2026-10-20
  • Leta

  • 2026-10-20
  • Niklas

  • 2026-10-21
  • Riley

  • 2026-10-21
  • Burton

  • 2026-10-21
  • Kara

  • 2026-10-21
  • Felica

  • 2026-10-22
  • Arron

  • 2026-10-22
  • Hiram

  • 2026-10-23
  • Clinton

  • 2026-10-23
  • Jeanett

  • 2026-10-24
  • Nannette

  • 2026-10-27
  • Christina

  • 2026-10-28
  • Caitlyn

  • 2026-10-29
  • Clifton

  • 2026-10-29
  • Felipa

  • 2026-10-29
  • Sharyl

  • 2026-10-30
  • Sharron

  • 2026-10-30

«
1 2 3
»
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler