Видео
Шинэ мэдээ
Өчигдөр, 09:55
25-08-2026, 11:25
30-06-2026, 09:58
29-06-2026, 12:51
26-06-2026, 11:06
26-06-2026, 10:10
24-06-2026, 14:28
24-06-2026, 13:42
24-06-2026, 09:25
23-06-2026, 14:32
23-06-2026, 13:48
23-06-2026, 10:27
22-06-2026, 09:13
21-06-2026, 11:36
19-06-2026, 18:52
19-06-2026, 18:49
19-06-2026, 10:37
18-06-2026, 18:37
18-06-2026, 10:38
16-06-2026, 16:39
Д.Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Д.Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжжээ.
Ингэснээр энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар түүний томилгоог эцэслэх юм.
Д.Гангабаатар нь Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Япон улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистр, хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.
