Монгол Улсын 120 ахмад настанд нүдний болор солих хагалгааг үнэ төлбөргүй хийж өгчээ

2026 "Бүс ба Зам-Гэрэлт аялал" Монгол Улс дахь төсөл хөтөлбөр ӨМӨЗО-ны Эрээн хотод албан ёсоор хэрэгжиж, Монгол Улсын 120 ахмад настанд нүдний болор солих хагалгааг үнэ төлбөргүй хийж өгчээ. 05-р сарын 19-ний өдөр ӨМӨЗО-ны Улаан Загалмай Нийгэмлэг, Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг хамтран зохион байгуулж буй 2026 "Бүс ба Зам-Гэрэлт аялал" Монгол Улс дахь төсөл хөтөлбөр ӨМӨЗО-ны Эрээн хотод албан ёсоор эхэллээ. Монгол Улсаас хагалгаа хийлгэхээр ирсэн ахмад настнуудыг хилээр саадгүй нэвтрүүлэх зорилгоор Улаан Загалмайн Нийгэмлэг, хилийн мэргэжлийн хяналт, төмөр зам, гааль зэрэг олон хэлтсүүд тусгай дэмжлэг үзүүлэх механизмыг ажиллуулж, Эрээн хот боомтоор нэвтрэх "Нэг цэгийн" ногоон гарцыг нээжээ. Урьдчилсан үзлэгт хамрагдан Монгол Улсын 120 ахмад настныг бүрэн туслалцаатайгаар гаалийн бүрдүүлэлт, тээш шилжүүлэх зэргийг саадгүй хийжээ.

Энэ үеэр ӨМӨЗО-ны Улаан Загалмайн Нийгэмлэгээс Чаожюй нүдний эмнэлгээс эмч нарын багийг зохион байгуулж, нүдний болор солих хагалгааны 2 зөөврийн машин ажиллуулж, Эрээн хотын ардын эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх туршлагатай эмнэлгийн ажилтнуудыг сонгон ажиллууллаа. Төлөвлөгөөний дагуу хоёр өдрийн турш үнэ төлбөргүй хагалгаа хийсэн байна.

"Бүс ба Зам-Гэрэлт аялал" Монгол Улс дахь төсөл хөтөлбөр нь ӨМӨЗО-ны Улаан Загалмай Нийгэмлэг, Монгол Улсын Улаан Загалмай Нийгэмлэг хамтран байгуулсан улс дамнасан хүмүүнлэгийн хамтын ажиллагааны төсөл бөгөөд Хятад улсын "Бүс ба Зам" санаачилгад үйлчилж, ӨМӨЗО-ны Намын хорооны "1571" ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. 2019 оноос хойш Монгол Улсын 645 хүнд нүдний болрын хагалгааг үнэ төлбөргүй хийж, Хятад Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн хүмүүнлэгийн хамтын ажиллагааны тод жишээ боллоо.

Хятад, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгүүд удаан хугацааны турш нягт, найрсаг хамтын ажиллагааны харилцаатай байсаар ирсэн. ӨМӨЗО-ны Улаан Загалмайн нийгэмлэг газарзүйн болон соёлын давуу талаа ашиглан Монголын Улаан Загалмайн нийгэмлэгтэй катаракт мэс засал, төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд тусламж үзүүлэх, яаралтай тусламжийн анхны тусламж үзүүлэх сургалт, нүдний харааны боловсрол олгох, байгалийн гамшгаас аврах зэрэг чиглэлээр бодит хамтын ажиллагаа өрнүүлжээ. 2023 оны 10-р сард хоёр тал "Бүс ба Зам санаачлагын Улаан Загалмайн хүмүүнлэгийн төслийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийг шинэчлэн, хүмүүнлэгийн салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, Хятад, Монгол хоёр орны эмзэг бүлгийн иргэдэд илүү сайн үйлчилгээ үзүүлж, харилцан ойлголцол, мөнхийн найрамдлын бат бөх гүүрийг байгуулсан юм.
