|
Видео

Шинэ мэдээ

Өдөртөө дуу цахилгаантай бороо орно

Өдөртөө дуу цахилгаантай бороо орноУЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи зарим газраар хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө сэрүүсч 9-14 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө сэрүүсч 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй.  Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Шөнөдөө 4-6 градус , өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар сэрүүсч 14-19 градус дулаан байна.

2015 оны 6 дугаар сарын 10-наас 6 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10,11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар бороо, 13-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи 10-12-нд говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • Adela

  • 2026-09-09
  • Elida

  • 2026-09-09
  • Renee

  • 2026-09-09
  • Delia

  • 2026-09-10
  • Louie

  • 2026-09-10
  • Angel

  • 2026-09-11
  • Daniele

  • 2026-09-12
  • Angelina

  • 2026-09-12
  • Bettie

  • 2026-09-12
  • Reina

  • 2026-09-12
  • Maricela

  • 2026-09-12
  • Patti

  • 2026-09-12
  • Filomena

  • 2026-09-12
  • Mickey

  • 2026-09-12
  • Rhoda

  • 2026-09-13
  • Adrienne

  • 2026-09-13
  • Dolly

  • 2026-09-13
  • Julius

  • 2026-09-13
  • Jeffrey

  • 2026-09-14
  • Harry

  • 2026-09-14
  • Jack

  • 2026-09-14
  • Floyd

  • 2026-09-14
  • Tamie

  • 2026-09-14
  • Justine

  • 2026-09-14
  • Bernadine

  • 2026-09-14
  • Charity

  • 2026-09-14
  • Arnulfo

  • 2026-09-14
  • Rafael

  • 2026-09-14
  • Corine

  • 2026-09-14
  • Jack

  • 2026-09-15

«
1 2 3 4 5
»
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler