Хятадын анхны онлайн барааны татварын буцаан олголтын дэлгүүр нээгдлээ

Хятадын гадаадын зорчигчдод зориулсан анхны онлайн барааны татварын буцаан олголтын дэлгүүр сайхан Вээжин хотод нээгдэв.
Гадаадын зорчигчид JD.com аппликейшнаар дамжуулан "татварын буцаан олголт"-ын шошготой бараа бүтээгдэхүүнийг сонгож, захиалга өгөхдөө үнэмлэхийн дугаар болон бусад холбогдох мэдээллийг оруулахад систем нь татварын буцаан олголтын цахим өргөдлийг автоматаар үүсгэх болно.
Энэ нь гадаадын зорчигчдод зориулсан татварын буцаан олголтын бодлогыг хэрэгжүүлэх, онлайн татварын буцаан олголтод тулгарч буй саад бэрхшээлийг арилгах шинэлэг арга хэмжээ байж, татварын буцаан олголтын хэрэглээний газарзүйн, нөхцөл байдал, цаг хугацааны хязгаарлалтыг үгүйсгэж, гадаадын жуулчдад Хятадад гар утсаараа дамжуулан татварын буцаан олголттой бараа худалдан авах боломжийг олгосон байна. Татварын буцаан олголтын баримт бичгийг онлайн автоматаар үүсгэн, үйл явцыг хялбарчилж, худалдан авалтын нөхцөл боломжийг сайжруулдаг.
Өдгөө JD.com-ын онлайн татварын буцаан олголтын дэлгүүрт гар утас, дижитал бүтээгдэхүүн, компьютер, оффисын хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг 6 үндсэн ангиллын 300 орчим бүтээгдэхүүнийг татсан байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд дэлхийд алдартай брэндүүд болон Хятадын алдартай бараа бүтээгдэхүүнүүд багтдаг. Цаашид уг платформ нь бүтээгдэхүүнийхээ төрлийг өргөжүүлж, Хятадын хуучин брэндүүд, Хятадад үйлдвэрлэсэн технологийн бүтээгдэхүүнүүд, биет бус соёлын өвийн бүтээлч бүтээгдэхүүн зэрэгдотоодын чансаатай бараа бүтээгдэхүүнийг татахад анхаарлаа хандуулах болно.
Түүнчлэн, Бээжин хот зочид буудлуудад жуулчдад зориулсан төвлөрсөн татварын буцаан олголтын цэгүүдийг зэрэг ажиллуулж байна.
