|
Видео

Шинэ мэдээ

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

 Зуны дэлгэр цагаар байгаль дэлхий ногоорон, мал сүрэг таргалж, хүн ард тайван сайхан.

Шилийнгол аймгийн Авга хошууны Цагааннуур суурингийн Баяннуур багийн малчин Ивээлтийнх харин хол ойрын жуулчдаа хүлээн аваад завгүй ажиллана.

"Манайх Хулан шарга даагын элсэрхэг бүсийн захад байрладаг. Намайг бага байхад элсний нүүдэл ихтэй байлаа.2000 оноос малчид шинжлэх

ухааны үндэслэлтэй бэлчээрийн ашиглалтын аргыг нэвтрүүлэхийн зэрэгцээ мод, өвс тарих ажлыг тууштай хийсний үр дүнд нутгийн маань экологийн орчин тогтвортой сайжирсан.Одоо манай нутагт  зээр, бор шувуу, тоодог зэрэг ан амьтан, жигүүртэн шувууд сүлжилдсэн баялаг байгаль болон хувирсан.Энэ үзэсгэлэнт байгалиа, өв соёлоо бусдад харуулж таниулах юмсаа гэж рашаан булаг оргилдог нутнийнхаа нэрээр Рашаан жуулчны баазаа ажиллуулсан" гэж Ивээлт ярина.

 2013 онд оюутан амьдралаа дүүргэн Ивээль Хөххот, Авга хошуу зэрэг газруудаар гэр ахуйн дизайны компань олон жил ажиллуулав.Хүний нутагт хэдий амжилттай явсан ч адуу зүүдэнд янцгааж,айраг бодолд нь шуугих болохоор 2021 онд нутагтаа буцаж ирэх шийдвэр гаргасан байна.Тийнхүү Ивээлт гэр бүлийнхээ эзэмшлийн бэлчээрийн талбай дээрээ 2 сая юаний хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийн байгуулалт, цахилгаан, ариун цэврийн байгууламж, бохир усны шийдлийн хүрэлцээг хангаж Рашаан жуулчны баазыг байгуулсан бөгөөд 2024 оны 7-р сард албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.Өнөөдөр түүний жуулчны баазад чимээ шуугианаас хол байж, дотоод сэтгэлийн амар амгаланг олох гэсэн жуулчдын цуваа тасрахаа больж, намгархаг газрын аялал, нүүдэлчин ахуй амьдралтай танилцах, үндэсний гар урлалын бүтээл хийж сургалт явуулах, ёс заншлын утга учрыг тайлбарлах зэрэг өөрмөц бүрэн хэмжээний үйлчилгээрээ олон нутгийн жуулчдын сэтгэлийг татна.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler